Рөүс сэтгэл түгших эмгэгтэй хэрхэн тэмцдэг тухайгаа хуваалцав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

 

BLACKPINK хамтлагийн Рөүс хэрхэн сэтгэл түгших эмгэгтэй тэмцдэг тухайгаа саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Сэтгэл түгших мэдрэмжээ дарахын тулд стресс тайлагч нялцгай бөмбөгөөр оролдох тэрээр "Би зүгээр л санаа зовомтгүй нэгэн гэх үү дээ. Энэ нь ADHD эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ энэ бөмбөлөг надад их хэрэг болдог. Энэ гарт минь байгаа цагт би анхаарлаа илүү сайн төвлөрүүлж чаддаг. Сүүлийн хэдэн жил ийм байдалд байснаа би саяхнаас л анзаарч эхэлсэн. Хүмүүс сэтгэл түгших мэдрэмжээ арилгахын тулд тамхи татах зэрэг арга хэрэглэдэг бол надад стресс тайлагч бөмбөлөг таван минут ашиглахад л хангалттай байдаг" гэжээ. 

Түүний шүтэн бишрэгчид сэтгэл зүйн эрүүл мэндээс нь гадна биеийн эрүүл мэндэд нь санаа зовнисоор буй. Учир нь өмнөхөөсөө илүү туранхай харагдах болсон түүнийг хоолны дуршилгүй болох эмгэгтэй болсон байж болзошгүй хэмээн таамаглажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top