“Амьдралд хөл тавих сайхан, амжилттай хөл тавих бүр ч сайхан” гэсэн үгийн сайхнаар үйлсээ тэгшилж яваа хуульч өмгөөлөгч Бямбабатын Билгүүнийг тавхан жилд тэд юу хийж бүтээснийг, цаашид юу бүтээхийг зорьж байгааг энэхүү хөргөөрөө онцлохыг хүслээ.
Тэрбээр өмгөөллийн гал тогоонд хурдтай өсөж яваа нэгэн. Учир нь, тэрбээр ид сурч мэдэх хүслээр жигүүрлэсэн оюутан ахуй цагтаа хамгийн залуу өмгөөлөгч 24 настай байхыг хараад ихэд омогшиж бахархсандаа өмгөөлөгчийн насыг хоёроор урагшлуулна гэсэн зорилго тавьж байв. Мөдхөн мөрөөдөлдөө хүрсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Б.Билгүүн хэзээний өөртөө итгэлтэй, шаргуу нэгэн. Ийн тэмүүлэл дүүрэн залуу 2017 онд их сургуулиа эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2019 онд Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээд 22 настайдаа өмгөөлөгч болж байсан цаг саяхан. Ажлын гараагаа өмгөөлөгчийн туслахаар эхэлж нэг жил ажиллаад, 2019 онд хуульч, өмгөөлөгч болсон даруйдаа Хууль зүйн зөвлөгөө өгөх бие даасан хуулийн фирмээ нээсэн юм.
Удалгүй түүн дээр “Хань маань 1983 онд цэрэгт байхдаа толгой руугаа буудуулж хүнд гэмтэл авснаас хойш олон газар хандсан ч тусыг эс оллоо, аргаа барж байна” гэсээр зорьж ирсэн нэгэн эмэгтэйтэй уулзсан нь түүний анхны өмгөөлөл байв.
40 жилийн өмнөх хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хүнд хэргийн ажилллагаа руу зориглон орно гэдэг түүний хувьд том сорилт. Гэвч залуу хүний жинхэнэ эрмэг зоримогоор гурван жилийн турш үйлчлүүлэгчийнхээ хамт зогсолтгүй явсны дүнд 2022 онд хүсэн хүлээсэн мөч буюу хохирлыг нь төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, ялалтын тугаа мандуулсан билээ.
Б.Билгүүн өмгөөлөгч үүгээрээ дамжуулан дээрхийн адил хэргүүд замхраад өнгөрдөг биш, олон жилийн дараа ч шийдэгддэг юм байна гэсэн мессежийг нийгэмд өгөхийг зорьсон нь үнэхээр алсын хараа, холч ухаан гэлтэй. Ингэж хэргийг нь үнэн зөвөөр шийдүүлж, нэг өдөр нар харах юмсан гэж ядарч сөхөрч туйлдсан эмэгтэйд төрсөн хүү мэт тусалсныг түмэн олон санаж байгаа. Гэлээ ч энэхүү гавьяандаа “Би чадсан шүү” гэж бардамнах биш, үйлчлүүлэгчдийн маань туулсан зовлон, миний өмгөөллийн хугацаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай, олон жилийн турш үргэлжилсэн хүнд хэцүү амьдралд огтхон ч сөхөрч сөгдөөгүй, хүний хань гэдэг ямар байдгийг гайхалтай мэдрүүлж яваа хүнд би “Үгүй” гэж хэлэх эрхгүй, чадлынхаа хэрээр туслах ёстой гэсэн сэтгэл намайг хөглөсөн. Зарцуулсан цаг хугацаа маань ч хайран санагдаагүй. Миний хувьд онцгой хэрэг. Сүүлдээ “Бид ээж, хүү хоёр шиг болтлоо ижилдэн дассан” гэх үг дэндүү бахархам. Монгол хүний зүрх сэтгэл, хүн чанар ийм агуу байдаг ажгуу. Хичээсэн хүнд хэцүү бэрх асуудлын цаана ч ямар нэг гарц гаргалгаа байдаг юм шүү гэдгийн тод жишээ.
Үйлчүүлэгч Ш.Уранчимэг өмгөөлөгчийнхөө талаар ийн өгүүлж байна.
...Одоогоос 40 жилийн өмнө цэл залуухан 18 настай байсан хань минь бусдад буудуулж хэвтэрт орж, миний бие амьдралын өмнө сөхрөх, хүчин мөхөсдөх, одоо “Яах ёстой вэ”, “Яагаад” гэдэг асуултыг өөрөөсөө нэхсэн өдөр хоногийг тоолж барамгүй. Өвчтэй ханиа асрах, өдөр шөнөгүй ажиллаж эмчилгээний зардлаа олох, бусдаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй өрөнд орж, хэрэгтэн болж хоригдох, хань маань их эм тариа хэрэглэснээс үүдэн анхны охин маань төрөлхийн өвчтэй гарч түүнийгээ хүн болгох гэж хэчнээн хичээсэн ч тавхан нас хүргээд алдсан гээд энэ хугацаанд юу эс тохиолдох билээ. Амьдаараа тархи нь шатаж байсан энэ хэргийн талаар эргэн санахаас ч зүрх шимширмээр. Ийн мартагдсан гэх хэрэгтэй тэмцэж явахдаа олон эрсдэлтэй тулгарч байсан намайг Билгүүн гэж шуурхай өмгөөлөгч цуцалтгүй ажиллаж бидний талд амжилттай шийдүүлж, гунигт амьдралын минь учгийг тайлсныг насандаа мартахгүй. Өмгөөллийн хөлсөө ч өгч чадахгүй байсан надад хоёулаа заавал ард нь гарна, эдийн бус хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байдаг юм гэхэд сэтгэл дулаацаж удалгүй гоё гаргалгаа гарч, бид хоёр маш сайн гар нийлж ажилласан. Амьдралд минь гэрэл гэгээ, нүдэнд минь оч гэрэлтүүлсэн ачтай буянтай хүү Билгүүн өмгөөлөгчийгөө цаашид олон хүнд тус буянаа хүргэсээр явна гэдэгт итгэлтэй байна. Шүүх хурлын танхимаас ялж гарч ирэх хамгийн гоё агшин байсан хэмээн хоолой зангируулан ярих эхийн сэтгэл хорвоог дүүргэж байлаа. Хэрэг хуучирдаггүй гэж.
Эндээс харахад, Билгүүн өмгөөлөгчийг хайрлаж энэрэхүйн үнэ цэнийг бага наснаасаа мэдэрч эерэг тал руугаа хөгжиж хүмүүжиж иржээ гэж ам бардам дүгнэж болохоор. Нөгөөтэйгүүр, өмгөөлөгч залууд хуулийн салбарт хамгийн их тусалж явдаг хүмүүс дээд үеийн ах эгч нар нь байдаг аж. Ямар ч шүүх хуралд дандаа ахмад хүмүүстэй ордог байдаг учраас тэднээс маш их зүйлийг сурдаг. Ингэснээр ямар ч насны хүмүүстэй амархан үг яриагаа ойлголцдог болж дээ хэмээсэн юм.
Тэрбээр 2017-2021 онд зөвхөн иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан бол 2021 оноос эхлэн эрүүгийн хэргүүдэд ажиллаж эхэлсэн. Анхнаасаа эрүүгийн хэргүүдэд илүү ач холбогдол өгч өөртөө тодорхой шалгуур тавьж түүнийгээ хангаж хууль зүйн мэдлэг болон өөрийн төлөвшил, эрүүгийн хэрэгт хандах сэтгэл зүйн байдлыг төлөвшүүлэхэд анхаарсан.
Харин одоо иргэн болон эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байна. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй, хэчнээн үнэнээ хэлээд ч, хэн ч түүнд итгэхгүй, бүгдэд буруутгагдаж, ялтан нэрийг нийгмийн өмнө зүүж явсан үйлчлүүлэгчтэйгээ нэг зорилготой шүүх хурлын танхимд ороод үнэн зөвийг хамтдаа хамгаалж үйлчлүүлэгч маань цагаатгагдан, шүүх хурлын дараа суллагдаад над руу хараад чин сэтгэлээсээ “Баярлалаа, өмгөөлөгч өө” гэж хэлсэн нь бусдаас авсан хамгийн их урам зориг байсан даа. Өөрөөр хэлбэл, хүнд тусалсны дараа өөртөө туслуулсан мэт сайхан мэдрэмж, талархлын үгс сонсох, үйлчлүүлэгчээ чин сэтгэлээсээ ойлгож хандах нь миний эрүүгийн хэрэгт гол баримталдаг зарчим, өмгөөлөгч болсны утга учир хэмээн өмгөөлөгч болсон хувь заяандаа бахархаж явдаг аж.
Махатма Гандигийн хэлсэн “Өмгөөлөгчийн туйлын зорилго бол сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэхэд оршдог” гэсэн үг миний дотроо бодож явдаг бүхнийг бүрэн тодорхойлсон үг байсан. Үүнээс улбаатай аль болох маргалдагч талуудыг эвлэрүүлэх зарчмаар асуудалд ханддаг. Өөрийн үйлчлүүлэгч ч, эсрэг талын хүн ч байсан хэн нэгэндээ гомдсон, бухимдсан шалтгааныг олж харан үндсэн маргаан бус тухайн асуудлыг тун хялбараар хэн хэнд нь ашигтай шийдвэрлэж болдог. Энэ мөчид бүгд сэтгэл хангалуун, маргаанаа эцэслэж чадсан үед ажлаа 100 хувь гүйцэтгэж чадсан мэт мэдрэмж төрдөг.
Залуу насны сэтгэлийн дуудлагаар 25 насандаа Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаална гэж зорьж байв. Гэтэл надад ямар нэг чимэг тодотголоос илүү бусдад туслах чадварыг бий болгохын тулд хуулийн гарц гаргалгааг зөв ашиглаж сурах нь илүү чухал болохыг ойлгосон. Шударга ёс тогтсон эрх зүйт нийгмийг бий болгохын төлөө зорьж, ажиллаж буй хэрэг маргаан болон энэ төрлийн маргааныг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх жишээ болгох нь түүний нэн тэргүүний зорилт болоод байна. Өмгөөлөгч мэргэжлийн сайхан нь бусдад чин сэтгэлээсээ хандахад түүний амсч буй зовлон, шаналал, баяр хөөрийг хамт мэдэрдэг. Энэ л миний сэтгэлийг хамгийн их догдлуулж эхнээсээ төгсгөл хүртэлх торгон агшин байдаг гэдэгт ямар их итгэл, сэтгэл хөвөрнө вэ. Энэ мэтээр мэргэжлээ өнгөлж зүлгэж, илүү баялаг болгож яваа өмгөөлөгч залуугийн хүний төлөө хийсэн буян, сэтгэл ханамж бум бумаар арвижих болтугай.
М.ЗУЛ
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Luiwarchnii gar bul bolson hun utga uyangiin halil yariad suuj bhasa icheech. Bodit baidal dr hechneen uwaigui yos zuigui hun bilee de iim hun unen zuw hudal uneniig densleh erhgui. Huulichiin mergejliin yos zui chamd humsiin chinee bdag biluu Bilguun guai