“Бөртэ чоно”-ын Ажлын хэсгийг яамнаас томилж, УДЭТ-т хийхээр тогтжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
19 цагийн өмнө

Монголын үндэсний олимпын хорооны Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно 2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдөр Улсын драмын эрдмийн театрт зохиогдох билээ.

Энэ жилийн хувьд Монгол Улсын соёл, спорт , аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн санаачлагатай Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг тус тус үндэслэн, тус наадмыг зохион байгуулах ажлыг хэсгийг баталжээ.

Энэ өдрийн хурлыг БТСУХ-ны дарга О.Баттулга удирдан явуулж, зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын Драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top