БНСУ | Онц байдлын талаар энтертайнмент ертөнцийнхөн ЮУ ХЭЛЭВ?

Ж.Сондор | Zindaa.mn
14 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль дайны бэлэн байдал зарласан явдалд тус улсын энтертайнмент салбарынхан өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. 

Зохиолч, найруулагч Хо Жи Үн мягмар гарагийн шөнө "Би үүнийг үнэхээр тэвчиж чадахгүй нь" хэмээсэн бол жүжигчин Ким Жи Ү "Би хэзээ ч байлдааны бэлэн байдал зарлахыг амьд яваа насандаа үзнэ гэж бодож байсангүй. Цэргүүд Үндэсний ассамблейг хамгаалахыг харлаа. Яг юу болоод байна вэ?" гэжээ. 

 

 

Дуучин Ким Чан Ёль "Дайны бэлэн байдал аа? дайн, тулаан дэмий зүйл биш гэж үү?" гэсэн бол дуучин, ая зохиогч Жан Бом Жүн "Өдөр тутмынхаа сайхан амьдралыг хамгаалахын тулд бүгдээрээ чадах бүхнээ хийцгээе, мэдээ мэдээллийг анхааралтай ажиглаж байгаарай. Удахгүй тоглолт дээрээ уулзъя" гэжээ. 

 

 

Мөн жүжигчин Ким Ки Жүн "Ерөнхийлөгч байлдааны бэлэн байдал зарласан нь түүхэнд бичигдэн үлдэх болно. Хажуудхынхаа ажлыг битгий хийгээд бай. Гишүүд ч мөн хэт яарч шийдвэр гаргалгүй энэ бүхэн хэмжээнээсээ хэтэрсэн зүйл болохыг олж тогтоох хэрэгтэй" хэмээн хатуу шүүмжилжээ. 

Жүжигчин Ким На Ён "Хүүхдүүдэдээ хэлэх үг олдсонгүй" хэмээсэн бол жүжигчин Кан Сон Ён "Хүүхдүүдээ сургуульд нь явуулсны дараа уур, айдас, уйтгар гуниг, гэмших сэтгэл зэрэг төрсөн. Бид гэрэлт ирээдүй, итгэл найдвар дүүрэн ирээдүй бэлэглэх ёстой, тэд үүнийг хүртэх эрхтэй. Үнэхээр уучлаарай" гэжээ. 

 

 

Мөн комедиан Пак Мён Сү "Өчигдөр би бараг л унтаж чадсангүй. Маш утгагүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн учраас маш олон хүн над шиг шөнөжин сэрүүн байсан гэдэгт итгэлтэй байна. Ийм зүйл болж байхад хэн унтаж чадах юм бэ? Надад хэлэхийг хүсэж байгаа олон зүйл байгаа ч бүх зүйл цэгцэрч, хүн бүр хэвийн амьдралдаа орохын тулд ажиллаж байна. Итгэж, хүлээх л үлдлээ" гэв. 

Дайны бэлэн байдал зарласан даруйд олон уран бүтээлчид тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдсэн бол удалгүй онц байдлыг цуцалсан мэдээлэл цацагдаж, уран бүтээлчид ч мөн тоглолт ердийн цагийн хуваарийн дагуу тоглогдох болно гэдгийг мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top