Жүжиглэлтээрээ олон нийтийг гайхшруулдаг жүжигчин Жүн Юн Ха хорт хавдартай тэмцэж буй тухайгаа ярьжээ.
Түүний тоглосон "The Trunk" кино цацагдсан даруйдаа олны анхаарлыг ихээр татаад буй бөгөөд жүжигчин Жүн Юн Ха өнгөрөгч хоёрдугаар сард хорт хавдраар оношлогдсон байна. Энэ тухайгаа тэрээр "Би хорт хавдраар оношлогдоод хагалгаанд орсон. Хагалгааны дараах эдийн шинжилгээгээр хоргүй хавдар гэж гарсан ч дараа нь хортой хавдар болчихсон. Энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсний дараа маш олон хүн намайг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр цагаас хойш би эмчилгээгээ сайн хийлгэж, бие маань ч сайжирч, одоо бараг л эрүүл болсон. Гэхдээ бүрэн эрүүл болоход хугацаа хэрэгтэй.
Одоо надад юмс илүү ойлгомжтой, энгийн болсон. Би өөрийгөө чухам хэн болох тухай, зөвхөн эрүүл мэндийнхээ хувьд ч биш хувь хүнийхээ хувьд юунд дуртай болохоо, юу намайг эвгүйцүүлдэг талаар бодож эхэлсэн. Хоол хүнс, гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа, бусадтай харилцах харилцааныхаа тухай өмнө нь бодож байгаагүй гэдгээ ойлгосон. Тиймээс би өөртөө шинэ стандарт бий болгож эхэлсэн.
Үнэхээр завгүй жил өнгөрсөн байна. Сайн сайхан зүйл тохиолдохын сацуу эрүүл мэндийн асуудалтай байсан ч бүх зүйл болоод л өнгөрдөг. Энэ бүхэн биднийг урьд өмнөхөөсөө илүү дээр нэгэн болгодог гэдэгт би итгэж эхэлсэн. Одоо би илүү хүчтэй, илүү аз жаргалтай нэгэн болсон юм шиг санагдаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )