Ө.Батцэцэг Зүүн өмнөд азийн аваргад шүүгчээр ажиллалаа 

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монголын хөлбөмбөгийн улирал дууссан ч манай шүүгч нар гадаад улсууд руу томилогдон, тивийн болон бүс нутгийн тэмцээнүүдэд ажиллаж байна.

Тухайлбал, АХБХ-ны Элит, МХБХ-ны А ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 5-ны хооронд Лаос улсын нийслэл Вьентьян хотод болсон Зүүн Өмнөд Азийн Эмэгтэйчүүдийн АШТ-ийг шүүлээ.

Сингапур, Зүүн Тимор, Лаос, Камбож, Индонез, Малайз улсын эмэгтэйчүүдийн шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн тус тэмцээний таван тоглолт дээр Ө.Батцэцэг шүүгчийг томилон ажиллуулсан юм.

Тэр дундаа тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт буюу Зүүн Тимор, Индонезийн тоглолтыг дэнсэлсэн шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь онцлох үйл явдал байлаа.

Тус тэмцээнд Индонез улсын бүсгүйчүүд түрүүлж, анх удаа энэхүү тэмцээний цомын эзэд болжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top