Жүжигчин И Жан Ү нэвтрүүлэгт оролцох үеэрээ ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа тухайгаа санамсаргүй ам алджээ.
Тус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан өөр нэгэн оролцогч түүнээс "Чи хоол хийхдээ үнэхээр сайн юм аа. Гэхдээ яагаад өдийг хүртэл хүнтэй суугаагүй байгаа юм бэ?" хэмээсэн асуусанд жүжигчин И Жан Ү "Би ирэх жил хийхээр бэлдэж байгаа" хэмээн хариулсан байна.
Энэ жил 38 нас хүрч буй тэрээр өөрөөсөө найман насаар дүү жүжигчин Жу Хэ Вонтой үерхэж буй гэх мэдээлэл 2023 оны зургаадугаар сард анх цацагдаж байсан. Тухайн оныхоо 12-р сард жүжигчин И Жан Ү "I Live Alone" шоу нэвтрүүлгийнхээ багийнхныг орхих хэцүү байгаа тул гэрлэлтээ хойшлуулж буй тухайгаа дурдаж байжээ. Харин одоо тэд гэрлэхэд бэлэн болжээ.
И Жан Ү-гийн хувьд "I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтаар Монгол улсад ирж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )