Нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн нийтийнг шуугиулсан "Squid Game" киноны хоёрдугаар бүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй билээ.
Тус киноны хоёрдугаар бүлгийн Дэлхийн хэмжээний нээлтийн ягаан хивсний ёслол энэ сарын 9-ны өдөр Сөүл хотын Dongdaemun DDP-д болж өндөрлөжээ. Хоёрдугаар бүлэгт өшөөгөө авахын тулд цуст толоомд эргэн ирсэн Ки Хун (жүжигчин И Жүн Жэ), түүнийг угтан авч буй тоглоомын багийнхан дунд өрнөх ширүүн тулааны тухай өгүүлэх болно.
Тэрээр шинээр тоглогчдод "Squid Game" тоглоомын ерөнхий зарчмыг илчлэхийн тулд амиараа дэнжин тавин ийнхүү эргэн ирсэн бөгөөд тоглоомд оролцохоор ирсэн хүмүүсийн сонирхолтой түүхүүд тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )