Шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 12

Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын нийт 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй ба 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна. 

Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт мөн. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал. 

Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв.  Цаашлаад Азийн АШТ-ээс таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, Их дуулгаас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна. 

Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.186.68) 2024 оны 12 сарын 14

Парагийнхан мундаг бсан шүү

1  |  0
DR. MANIPAL(105.112.217.11) 2024 оны 12 сарын 12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(59.153.115.130) 2024 оны 12 сарын 14

Парагийнхан сайн байсантай хэн ч маргахгүй, харин чөлөөт, жүдогийнхон Баасанхүүгээс бусад маш муу байсан шүү, жуулчин, шалны алчуурууд нь Баасанхүүгийн ард нуугдаад хариуцлагаас мултрах л байх даа, жилийн жилд л тэгдэг дээ, хөөрхийс

1  |  0
Close menu