Жүжигчин Ом Ги Жүн энэ сарын 22-нд хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Энэ жил 48 нас хүрч буй Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ом Ги Жүн энэ сарын 22-ны өдөр алдартан бус эмэгтэйтэй хуримаа хийхээр болсон тухай түүний агентлагаас мэдээлжээ. 

Түүний харьяа агентлаг болох "Suntree Entertainment" The Daily Sports-д өгсөн мэдэгдэлдээ "Ом Ги Жүн 12-р сарын 22-нд Сөүлд алдартан бус эмэгтэйтэй хуримын ёслолоо хийх болно" гэжээ. Хуримын ёслол сүйт бүсгүйн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор хаалттай болж өнгөрөх аж.

Ом Ги Жүн энэ оны тавдугаар сард сүй тавьсан болохоо мэдэгдсэн. Энэ тухайгаа тэрээр "Би амьдралаа хамт туулах хэн нэгнийг олно гэж төсөөлж ч байгаагүй. Гэсэн хэдий ч би халуун дулаан сэтгэлтэй, ухаалаг нэгэнтэй уулзаж, бид амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлэхээр шийдсэн. Та бүхнийхээ надад үзүүлсэн хайр, дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй. Цаашид та бүхнийхээ хайр, хүндлэлийг алдахгүй дааж явахын тулд хичээнгүйлэн ажиллах болно" гэжээ. 

Жүжигчин Ом Ги Жүний хувьд 1995 онд "III Richard" жүжгээр дебютээ хийсэн. Тайзны уран бүтээлүүдэд идэвхтэй тоглож байсан тэрээр 2006 онд "Drama City: Who Could Have Loved?" кинонд тоглосноор дэлгэцийн бүтээлүүдэд оролцож эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top