Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс 5 дахь медалиа хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 13

Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн тамирчин М.Анхцэцэг Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ. Энэ амжилтаараа тэрбээр ДАШТ-ээс 5 медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчнаар тодорч, спортод шинэ түүх бичлээ. 

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна.

Дэлхийн аваргад 92 орны 471 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцлоо.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар өрсөлдсөнөөс өнөөдөр ийн М.Анхцэцэг огцом өргөлтөд 116 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин М.Анхцэцэг бөгөөд тэрбээр ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальтай билээ.

 

2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр дүнгээр)

2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)

2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.58) 2024 оны 12 сарын 15

Огцом өргөлтөөр л мөнгөн медаль авсан байна лээ.2 өргөлтийн нийлбэр дүнгээр авсан юм шиг гарчиг өгөөд байх юм

0  |  0
S(139.5.216.125) 2024 оны 12 сарын 14

ANUSDI80955877

0  |  0
Зүч(202.126.90.202) 2024 оны 12 сарын 14

Баяр хүргье..

1  |  0
зочин(103.57.95.186) 2024 оны 12 сарын 14

олимпийн медаль авахгүй болохоор ямар гавьяат билээ байдаг л тамирчин

0  |  1
Close menu