Ц.Энхтүвшин (Таван цагариг)
Хүндийг өргөлтийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд Бахрайны Манама хотноо болж байна.
92 орны 471 туйванч оролцож буй энэ тэмцээнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ, Дэлхийн цомын болон Оюутны универсиадын мөнгөн медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ганзоригийн АНУУЖИН оролцож огцомоор 98 кг, түлхэлттэй өргөлтөөр 117 кг, нийлбэрээр 215 кг өргөсөн амжилтаар жингийнхээ 28 тамирчнаас 17 дугаар байр эзлэв.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Отгончимэгийн ТӨГС-ЭРДЭНЭ оролцож, 221 кг-ийн ( 100+121 кг) амжилтаар 21 тамирчнаас наймдугаар байрт шалгарлаа.
Харин өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга (Анхаагийн бүх амжилтыг дурьдвал маш урт жагсаалт гарах тул зөвхөн хамгийн томыг дурьдав) ,"Токио-2020" олимпийн шагналт дөрөвдүгээр байр эзэлж, Монголын хүндийг өргөлтийн түүхэнд маш олон анхагч амжилтыг бичсэн, ард олондоо "Алтан охин" хэмээн нэрлэгдсэн Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ маань 81 кг-ын жинд хүч сорилоо.
Огцом өргөлтөөр Анхаа маань 116 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 137 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт, харин огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэж, ахин нэг бахархам амжилтыг гаргалаа.
Энэ мөнгөн медаль нь Анхааагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс зүүсэн тав дахь медаль. Аргагүй л ховор амжилт, яалт ч үгүй л "Алтан охин" доо.
Түүний жинд (16 тамирчин) БНХАУ-ын тамирчин, 2023 оны Дэлхийн аварга Ляо ГуйФан 278 кг (123+155), Египетийн тамирчин, Рио-2016 олимпын хүрэл, Парис-2024 олимпын мөнгө, ДАШТ-ий 2 алт, 1 мөнгөн медальт Сара Ахмед 262 кг (113+149), БНАСАУ-ын Ким Кью Рин 261 кг (114+147) амжилтаар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
"Бахрайн-2024" хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр өндөрлөх бөгөөд өнөөдрийн байдлаар багийн нийлбэр дүнгээр БНАСАУ 43 (26 алт, 13 мөнгө, 4 хүрэл) медальтай тасархай тэргүүлж, БНХАУ 25 (8+8+9), Казахстан 7 (3+3+1) медальтайгаар эхний гуравт явна.Нийтдээ 28 орны туйванч медаль аваад байна.
М.Анхцэцэгийн ДЭЛХИЙН АВАРГЫН АМЖИЛТУУД
М.Анхцэцэг 3 олимп, 8 дэлхийн аваргад оролцжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Олимп олимпд л амжилт үзүүлэх байсан бид бүгд харсан Анхцэцэгээс илүү мундаг тамирчид энэ дэлхий ертөнцөд байдаг л юм байна лээ шдээ гэхдээ тэд энэ дэлхийн аваргад ирээгүй байхаа тэд маш илүү илүү гэдэг нь олимпд нотолсон шүү дээ ингэж алтан энэ тэр гэж хөөрөгдөх хэрэггүй
ANUSDI80955877
Баяр хүргэе!
Хүнийг ингэж байгаад хүн биш болгочихоод дараа н хараадаг шүү сэтгүүлч идээ...
одоо хэрэггүй дээ хамгийын их хүсэж хүлээх мөч бол олимп
Ямар сүржин гарчиг вэ, кк