Чөлөөтийнхөн Ө.Батзул агсны дурсгалыг хүндэтгэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
13 цагийн өмнө

Чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдаан өнөөдөр "Бөхийн өргөө"-нд болж байна. Барилдааны үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрчээ. 

Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн төрлөөр барилдахдаа Монгол Улсын аваргаар дөрвөнтөө тодорч, Азийн АШТ-д хоёр удаа мөнгөн медаль хүртсэн төдийгүй дэлхийн АШТ-ий V байрт шалгарсан шилдэг хүчтэн байсан билээ.

Чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдааны үеэр мөн чөлөөтийн багийнхан Өлзийсайханы Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ. 

Зүлэг ногоон дэвжээнээ ассан зоригтой барилдаанаараа гайхуулж, шагшигдаж явсан түүний амжилтыг залгуулж хүү нь сайн барилдах цаг удахгүй биз ээ. Бөх сонирхогчдынхоо өмнөөс эрхэм начны гэр бүлийнхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top