Реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрөгч пүрэв гарагийн орой Нью-Йорк хотноо Skims дэлгүүрийнхээ нээлтийн арга хэмжээнд скүүтэртэй иржээ.
Зүүн хөлөө гэмтээж, хөдөлгөөнөө хязгаарлуулсан ч тэрээр өсгийтэй гуталнаас татгалзсангүй. Скүүтэр дээрээ зүүн хөлөө тавьсан байдалтай нээлтэндээ ирсэн тэрээр удалгүй өсгийтэй гутлаа UGG гутлаар сольж, тав тухыг эрхэмлэжээ.
Тэрээр хөлөө чухам ямар шалтгааны улмаас гэмтээсэн болохоо олон нийтэд мэдээлээгүй байгаа ч хагалгаа хийлгэж, суга таяг тулах хэмжээнд хүрсэн аж. Олон нийт түүнийг өсгийтэй гуталтай цахилгаан дугуй унаж байгаад гэмтсэн байж магадгүй хэмээн таамаглажээ. Учир нь тэрээр гэмтсэн гэдгээ мэдэгдэхээс хэд хоногийн өмнө өндөр өсгийттэй цахилгаан дугуй унаж буй зургаа цахим сүлжээндээ нийтэлсэн нь энэхүү таамаглал гарах үндэслэл болжээ.
Сэтгэгдэл ( 0 )