Охиноо эмнэлэгт үзүүлж буй И Сын Гигийн зураг олны хайрыг татав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 17

 

Жүжигчин, дуучин И Сын Гигийн хувийн амьдрал шүтэн бишрэгчдийнх нь зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгардаг. Түүний хуримын ёслолыг эсэргүүцсэн шүтэн бишрэгчид нь тэмцэл хийж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байсан ч И Сын Ги хайр сэтгэлдээ үнэнч байхаа амлан, бүхий л хариуцлагыг өөрөө үүрнэ хэмээж байсан. Хосууд хуримаа хийж, удалгүй анхны хүүхдээ өлгийдөн авсан. Үүнээс хойш карьер нь уналтад ороод байсан И Сын Ги аав хүнийхээ үүргийг сайн биелүүлж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрээр 10 сартай охинооо Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт үзүүлж буй ховор зургаа хуваалцан "Хүүхэд бүхэн эрүүл, аз жаргалтай өсөн торних болтугай" хэмээн бичжээ. Уг зураг нийтлэгдсэн даруйдаа 1 сая орчим хандалт авсан байна. 

Уг зураг ийнхүү хандалт өндөртэй байгаа нь охиныхоо зургийг олонд хуваалцаж буй ховор тохиолдолтой холбоотойн сацуу 2022 онд тус эмнэлэгт хандивласан хандивтай холбоотой. И Сын Ги 2022 онд хуучин энтертайменттайгаа хийсэн маргаанаас шийдвэрлэгдсэн 5 тэрбум воноо бүгдийг нь хандив болгон өгсөн бөгөөд үүний 2 тэрбум воныг Сөүлийн Үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хандивлажээ. 

Түүний нийтэлсэн дээрх зургийн ар талд И Сын Гигийн нэртэй хүндэт самбар харагдах ба хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцож, өгөөмөр сэтгэл гаргадагт нь олон нийт талархал илэрхийлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.56.152.60) 2025 оны 03 сарын 13

ene kimchi nuud hend hamaatain be medeenii bodlogo censorship gej baina uu

2  |  0
Зочин(172.56.152.60) 2025 оны 03 сарын 13

ene kimchi nuud hend hamaatain be medeenii bodlogo censorship gej baina uu

1  |  0
Зочин За(202.126.91.172) 2025 оны 05 сарын 06

Энэ мэдээ биш байна

4  |  1
зочин(59.153.113.175) 2025 оны 05 сарын 06

Их хөөрхөн охин гарсан байхаа. Энэ хоёр ч сайхан хосууд шүү. И СыН Ги жинхэнэ эр хүн.

2  |  2
Зочид(66.181.191.181) 2025 оны 05 сарын 06

Жүжигчин И Сын Ги олон кинонд тоглосон залуу ирсэн мөнгөө хүүхдийн эмнэлгээс хандивлаад өгөөмөр сайхан сэтгэлтэй юм. Одоо манайд ханиад томуу гээд маш олон хүүхдүүд өвчилж байхад манай урлагийнхан Хүүхдүүдэд хандив шилжүүлбэл сайхан л байна. УИХ-ын гишүүн Б.Очирбат их хэмжээний памперсийг 8 дахь жилдээ өгч байгаад маш их баярласан юм.

4  |  2
Зочин (66.181.179.193) 2025 оны 03 сарын 13

Гоё л мэдээ бна шүү дээ. Хүний улсын жүжигчид ийм сайхан өгөөмөр, ухамсартай байх юм. Манайд жүжигчин нэртэй эго юмнуудыг хар . Хүүхэд чихэр гуйлаа гэж зодно, одоо бас Одбаяр ч гэнэ үү, нэг юм бас л хүн зодсон бичлэг. Монголдоо ч бараг жүжигчин гэж танигдахгүй эго өвчтэй, ухамсар дорой юмнууд

5  |  0
Z(103.212.118.227) 2025 оны 03 сарын 13

Энэ мэдээ ер нь хэнд хэрэгтэй юм шал балай юм

5  |  2
Close menu