Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар: Хоёр биедээ сэтгэл зүрхээ өгсөн байсан
-Нэг юм асууя, эмзэглэхгүй биз дээ?
-Зүгээр ээ, асуу.
-Жүдо бөхийн ОУХМ Мөнхзаяа та хоёрыг гэрлэх гэж байсан гэж ярьдаг. Таны анхны хайр байсан уу?
-Бид хоёр сайхан үерхэж байсан. Хүүхэд байх үеийн үерхэл. Хүнд тиймэрхүү зүйл байдаг биз дээ. Түүнээс хамт амьдраагүй, хүүхэдтэй болоогүй. Хүүхэд насны сайхан үерхэл. Миний анхны хайр ч гэж хэлж болно.
-Одоо дасгалжуулагч Болдбаатар гавьяаттай гэрлэсэн бил үү?
-Тийм. Бид бэлтгэлээ цуг хийдэг. Ер нь чи ч гэсэн бага байхдаа нэг охинтой үерхэж л байсан биз дээ. Сайхан үерхэл байсан. Мэдээж хоёр биедээ сэтгэл зүрхээ өгсөн байсан. Тэр хүнд надад сайн сайхан энерги өгнө. Бэлтгэл, тэмцээн дээр зориг өгнө.
-Дурсамжаа бол санаж явдаг биз дээ?
-Мартаж яах юм. Хүн хүнээ хайрлаж явсанд буруу юу байгаа юм. Гэхдээ би энэ талаар нэг их ярихгүй л дээ. Сэтгэл зүрх гэдэг их эмзэг зүйл. Хэн юу гэж ч бодох юм билээ.
Сүмогийн их аварга Д.Давгадорж: Одоо эргэж нэг уулзахсан гэж боддог
-Хүн болгонд ирээд буцдаг анхны хайр гэдэг зүйлийн тухай яръя. Та хэзээ энэ зүйлтэй учирч байсан бол. Сэтгэл зүйн хувьд бас л нэг сонин үзэгдэл шүү дээ?
-16 настайдаа. Ертөнцийг харах нүд чинь өөр болоод ирдэг нас биз дээ. Би гэдэг хүн ч бас хувираад л. Гэтэл миний өмнө нэг хөөрхөн охин гарч ирсэн.. Гэнэн, ариун, тэгсэн хэрнээ өөрт маань даах чинээгээр нь л хөнгөхөн шаналал авчирч байгаа юм л даа. Анхны хайртай ингэж учирч байлаа. Яагаад ч юм үүл харахаар тэр охины царай... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )