Дуучин Ailee нөхөртэйгээ харилцаагаа хэрхэн эхлүүлсэн тухайгаа ярьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Дуучин Ailee ирэх дөрөвдүгээр сард "Single's Inferno" болзооны шоуны нэгдүгээр уриралд оролцож байсан Чой Ши Хүнтэй хуримаа хийх гэж байгаа билээ. 

Тэрээр саяхан оролцсон телевизийн нэвтрүүлгийнхээ үеэр хэрхэн харилцаагаа эхлүүлсэн тухайгаа ярьжээ. Энэ тухайгаа тэрээр "Би уг нь хэн нэгэнтэй гэрлэнэ гэж боддоггүй байсан л даа. Гадуур байнга гараад байдаггүй болохоор хүмүүстэй уулзах нь ховор. Энэ хэвээр амьдарсаар байвал хэнтэй ч гэрлэж чадахгүй нь дээ гэж боддог байсан. Гэтэл бид санамсаргүй таарсан. 

Бид g.o.d тоглолт хамт үзэхээс өмнө зүгээр л энгийн харилцаатай байсан гэж хэлж болно. Тоглолтын үеэр Жүн Пак түүнийг миний найз залуу мөн эсэхийг асуусан. Тухайн үед би үгүй гэж хариулсан ч тоглолтын дараа бид хосууд болсон. 

Тоглолтын үзэж байхад тэнд жаахан сэрүүхэн байсан учраас би бага зэрэг чичирч эхэлсэн болохоор тэр надад хүрмээ тайлж өгсөн. Хүрмийг нь авах үед бидний гар шүргэлцэж байсан" гэжээ. Түүнээс хэн нь гэрлэе хэмээн анх асуусан бэ хэмээн асуухад "Энэ бүхэн аяндаа л болсон гэж бодож байна. Надад одоогоор гэрлэх санал авах тухай бодол алга. Солонгос болон америкт гэрлэх санал тавих соёл нь өөр байдаг болохоор жаахан эвгүй санагдаж байна. Америкт хүмүүс хуриманд бэлдэж эхлэхээсээ өмнө гэрлэх санал тавьдаг. Татгалзсан хариу авч ч магадгүй байдаг. Гэхдээ энэ бүхэн үлдсэн амьдралаа тухайн хүнтэй өнгөрөөхийг хүсэж буйгаа илэрхийлж буй явдал. Хуримандаа бэлдээд дуусчихсан байхад гэрлэх санал тавих нь утгагүй зүйл шүү дээ" гэжээ. 

Хосууд хуримынхаа ёслолд төлөвлөгөөнийхөө дагуу бэлдэж байгаа бөгөөд томоохон ажлууд нь дуусчээ. Тэд нэг ч удаа муудалцаж байгаагүй хэмээсэн ба ирээдүйд хоёр юмуу гурван хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top