Жүжигчин И Мин У энэ сарын 25-ны өдөр tvN телевизийн 'You Quiz on the Block' шоунд оролцжээ. Тэрээр карьераа эхлүүлж байх үедээ хэрхэн хүнд байдалд орж байсан тухайгаа энэ үеэр ярьсан байна.
2006 онд 20 настай байхдаа томоохон авто осолд орж байсан И Мин У тухайн үед найз Жон Ил Үгийн хамтаар явж байсан ба тэднийг Ганвон руу явж байх үед согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч автомашинтайгаа урсгал сөрөн орж ирснээс үүдэн томоохон хэмжээний авто осол гарсан аж. Ослын улмаас И Мин Угийн гуяны яс хугарч, мөгөөрс нь урагдах зэрэг хүнд гэмтэл авч, эдгэрэхэд нь долоон сарын хугацаа шаардагдаж, жил орчим эмнэлэгт хэвтжээ. Түүнтэй хамт зорчиж явсан жүжигчин Жон Ил Үгийн тархинд цус хурж мөн л удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Харин урсгал сөрж орж ирсэн автомашин дахь бүх хүмүүс нас баржээ.
И Мин У эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хооронд Жон Ил Үгийн биеийн байдал сайжирч, удалгүй "High Kick" киногоороо алдаршжээ. Тухайн үед сэтгэл санааны хүнд байдалд орсон тухайгаа И Мин У "Би дөнгөж насанд хүрсэн, хүсэл мөрөөдлөөр дүүрэн нэгэн байсан. Гэнэт л миний бүх зүйлс зогсонги байдалд орчихсон. Би бодохоос өөрийг хийж чадахгүй нэгэн болсон байсан. Эхэндээ энэ бүхнийг үгүйсгэж, уур хүрч, гутралд орж, эцэст нь бүхнийг хүлээн зөвшөөрсөн.
Найзыгаа алдартай нэгэн болж байгааг хараад надад олон төрлийн мэдрэмж төрсөн. Ийм мэдрэмж төрж байгаадаа өөрийгөө үзэн ядаж байсан. Би найзыгаа 100 хувь дэмжиж, баярлуулахыг хүссэн ч тэгж чадахгүй байгаадаа уур хүрч, өөртэйгөө их зөрчилддөг байсан. Би ч мөн олонд танигдаж, алдартай нэгэн болохыг хүсэж байсан. Би тэгж чадах болов уу гэж их боддог байсан. Эдгээр мэдрэмжүүдээсээ болоод түүнийг бүрэн дүүрэн дэмжиж чадаагүй" гэжээ.
Урт хугацааны эмчилгээ, зорилгынхоо төлөө тууштай тэмцлийнхээ ачаар тэрээр "Boys Over Flowers" драмад тоглон итгэмээргүй их алдар хүндийн эзэн болж чадсан. Энэ турхайгаа тэрээр "Тэр дүр надад оногдох боломж 300-д нэг л байсан. Гэсэн ч би үүнийг авах ёстой гэж бодсон. Үнэхээр хэцүү байсан" хэмээсэн байна.
Тухайн дүрд санхүүгийн эрх чөлөөтэй нэгний дүр бүтээдэг ч бодит байдал дээр түүний гэр бүл санхүүгийн хүнд байдалд байжээ. Ээжийнхээ цалингаар л амьдардаг байсан И Мин У ээжийнхээ ачаанаас хөнгөлөх хүсэлдээ хөтлөгдөн жүжигчин болох замыг сонгож байсан ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00