Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 314 өргөдөл гомдлыг хүлээн авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
15 цагийн өмнө

Прокурорын байгууллага энэ оны арванхоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1040 гомдол, хүсэлтийг хяналаа.  Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 1 гомдлыг хүлээн авчээ.

Дээрх хугацаанд прокуророос 183 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 857 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав", "Мишээл" салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 20 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 41 иргэнд өгч ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top