Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо супер хит болж буй "Squid Game" киноны төгсгөлийн буюу гуравдугаар бүлэгт дүр бүтээсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тус мэдээллийг OSEN олон нийтэд цацсан бөгөөд тус мэдээлэлд "2021 онд зохион байгуулагдсан "LACMA Art+Film Gala"-д тус киноны гол дүрийн жүжигчин И Жун Жэ жүжигчин Леонардо ДиКаприотой дотно ярилцаж байсан. ДиКаприо Өмнөд Солонгосын кино бүтээлд дүр бүтээхээр төлөвлөж байсан бөгөөд кино зураг авалт хэдийнэ дууссан, кино ирэх зун цацагдана. Түүний дэлгэцийн цаг богино байх бөгөөд дүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй, түүний дүрийг спойлердохоос зайлсхийхийн тулд нууцалсан хэвээр байна" гэжээ.
Харин уг мэдээллийг "Squid Game" кино багийнхан үгүйсгэн "Леонардо ДиКаприо тус киноны гуравдугаар бүлэгт тоглосон гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй худал зүйл" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )