Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгож байсан хэрэг шүүхэд шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 01 сарын 02

Прокурорын байгууллага өнгөрсөн долооо хоногт хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 96, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мөнгө угаах 1 хэрэг байна.         

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дугаар анги, Улаанбаатар хот дахь болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч нар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх, дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Увс аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Б.Б, Д.Ө, Б.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгон, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Булган аймгийн прокурорын газраас сумын газрын даамал Г.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх захирамж гараагүй байхад газар эзэмших гэрчилгээ олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.79) 2025 оны 01 сарын 03

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.53.94) 2025 оны 01 сарын 02

бид(122.201.27.79) 2025 оны 01 сарын 02

БХЯаманд энэ асуудал түгээмэл шүү,Тэтгэвэрт гарсан хүмүүсийг харьяа байгууллага руу шахаад зөвлөх гэдэг хий орон тоон дээр цалинжуулдаг,Тухайн байгууллага нь өөрсдөө цалингийн зардлаа нөхөж чаддаггүй,цэргийн хүмүүс дээд даргын тушаал гэдэг үгээр шууд халхавч хийдэг

0  |  0
Top