УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг буюу Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг оны өмнө Засгийн газраас шинэчлэн баталсан.
Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдснаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа Ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцлолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна гэж үзэж байгаа.
Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтжээ.
Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг мөн журамд тусгасан байна.
Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд болон гадаад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ сэтгүүлч нар худлаа бичхээ болих хэрэгтэй шүү дээ...Автобусны билет өнөөдөр 1-р сарын 3 нд авах гэсэн чинь журам ирээгүй гээд өгөхгүй байсан шүү...Хурдан өгч эхэлбэл сайн байна \n