Хилчдийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувиар тооцож эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 03

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллах хүчиндээ чиглэсэн хоёр томоохон шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 гаруй жилийн дараа Засгийн газрын хуралдаанаар шинэчилсний дүнд манай хилчдийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувь байсныг 25 хувиар тооцож эхэллээ.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх журам мөн шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Салбарынхаа хүн хүч, бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөл, амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө төлөвлөсөн ажил олон байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top