Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээлэл ихээр бүртгэгдэх болжээ.
Тухайлбал, 2024 оны 12-р сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд гал гарч, бага насны хүүхэд угаартаж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар орон сууцны гал тогооны өрөөнд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хүүхэд угаартсан нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн хүрээнд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхдээ харж чадахгүй асрагч авч дийлэхгүй бол олон хүүхэд төрүүлэхгүй байж болноодоо