"Squid Game" киногоороо дэлхийн од болоод байгаа жүжигчин И Жон Жэ найз бүсгүйн хамтаар америкийн папарацичдын дуранд өртжээ.
Дэлхий даяар асар их хэмжээний ашиг орлого олж, үзэлтээрээ тэргүүлээд буй тус киноны жүжигчид эх орондоо төдийгүй дэлхийн бусад орны кино сонирхогчдын анхааралд ихээр өртөөд буй бөгөөд ийнхүү гаднын папарацичдын дуранд өртсөн байна.
Энэ сарын 4-ны өдөр барууны алдартнуудын тухай мэдээ мэдээлэл нийтэлдэг "Backgrid" агентлаг жүжигчин И Жон Жэгийн зургуудийг нийтэлжээ. Тус сайтад нийтлэгдсэн зургуудад Карибын тэнгисийн Сент-Бартс арал дээрх И Жон Жэ болон Им Сэ Рён нар харагдах аж.
И Жон Жэ болон Им Сэ Рён нарыг болзож буй гэх мэдээлэл 2015 оны эхээр цацагдаж, тэд шинэ жилийн хосоор нэрлэгдэж байсан. Үүнээс хойш харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа хосууд амралтын өдрөө ийнхүү далайн эрэг дээр өнгөрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )