82 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд өчигдөр болж өндөрлөлөө. Тус шагнал гардуулах ёслолоос жүжигчин Деми Мур “Substance” кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд шагнал хүртсэн бөгөөд ток ток платформд цацагдсан нэгэн бичлэгийн үеэр Кайли Женнерийг үл тоож буй мэт дүр зураг харагдсан нь олны анхаарлыг ихээр татсан байна.
Деми Мур жүжигчин Элле Феннинг болон Кайли Женнер, жүжигчин Тимоти Шаламе нарын сууж байсан ширээний хажуугаар явахдаа жүжигчидтэй мэндэлсэн бол тэдний дунд сууж байсан Кайлиг хараагүй мэт зөрж буй нь бичлэгт үлджээ.
Харин эх сурвалжийн дурдаж буйгаар Деми Мур жүжигчин Элле Феннингтэй ярилцхаасаа өмнө Кайлитай хэсэг зуур ярилцсан гэдгийг онцлоод Деми Мур өөрт нь баяр хүргэсэн хэнийг ч үл тоогоогүй хэмээсэн байна.
Жүжигчин Деми Мурын хувьд анх удаагаа "Алтан бөмбөрцөг" хүртэж буй нь энэ бөгөөд карьерийнхаа хувьд уналтад ороод байсан үедээ тус кинонд тоглож карьераа дахин босгосондоо баяртай байгаагаа сэтгэл догдлон ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )