УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Д.Пүрэвдаваа нарын гишүүд өнөөдөр /2025.01.07/ Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Монгол Улсад татвараас зугтдаг хуурамч шатахууны бизнесийг хэсэг бүлэг хүмүүс эрхэлж байна. Керосин, нафта зэрэг бодисыг монголд онцгой татваргүйгээр оруулж ирж, шатахуунд технологийн бусаар хольдог бизнесийг хуурамч шатахууны бизнес гэж нэрлээд байгаа юм. Жишээ дурдвал, Эрдэнэт хотод байх "Петролиум продакшн" гэдэг компани оригналь дизель түлшнийхээ 25 хувийг доороос нь авч, дээр нь энэ хэмжээний Керосин, нафта бүтээгдэхүүнээ нэмдэг" гэлээ.
Түүнчлэн керосин, нафтаг онцгой албан татваргүйгээр оруулж ирснээр улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсээр ирсэн тул дээрх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж байгаа талаараа мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Mash zuv
маш сайн бна.
чанаргүй түлшийг оруулж ирэхээс эхлээд шалгадаг газрууд, колонкууд бүгд луйвар