Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болжээ.
МҮБХ-ноос баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах аж. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй ажээ.
Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулах аж.
Чансаа тооцох журам:
Даваа, Оноо
8 даваа, 1500
7 даваа, 1000
6 даваа, 600
5 даваа, 400
4 даваа, 300
3 даваа, 200
2 даваа, 100
1 даваа, 50
Оролцоо - 100
Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )