Жүжигчин Гун Мин Жон, Жан Жэ Ху нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
19 цагийн өмнө

 

"Marry My Husband" киноны жүжигчид болох Гун Мин Жон, Жан Жэ Ху нар энэ сарын 2-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

Жүжигчин Гун Мин Жоны харьяа агентлаг болох Fantagio-ийн зүгээс энэхүү баярт мэдээг нэгдүгээр сарын 7-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн бөгөөд "Жүжигчин Гун Мин Жон энэ сарын 2-нд охинтой болсон. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ нам гүм амарч байна. 

Эрхэм нандин шинэ амьдралыг гэр бүлдээ угтан авч буй Гун Мин Жон болон түүний бяцхан хүүхдэд хайр ивээл, ерөөлөө хайрласан бүх хүмүүст бид гүнээ талархаж байна. Бид та бүхнээс Гун Мин Жоний цаашдын ажлыг үргэлж халуун дотноор хүлээн авч, хайрлахыг хүсэж байна" гэжээ. 

Гун Мин Жон төрснөөсөө хэдхэн хоногийн дараа Star News-д ярилцлага өгөх үедээ "Бяцхан амьдрал бидний амьдралд орж ирсэн нь үнэхээр гайхамшиг, гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Ээж болсон болохоор энэ дэлхийн бүх ээжүүдийг маш их хүндэлж байна. Биднийг дэмжиж, баяр хүргэсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа" хэмээсэн байна. 

Хосууд өнгөрөгч есдүгээр сард хуримын ёслолоо хийсэн. Хуримаа хийснээс ердөө дөрөвхөн сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан тэд "Sorry Not Sorry" киноны хэвлэлийн хурлын үеэр удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарласан билээ. 

Жүжигчин Жан Жэ Хугийн хувьд саяхан цацагдсан "Squid Game 2" кинонд эсрэг  талын хамгаалагч цэргийн дүрд тоглосон нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа ажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top