АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид Лос Анжелес хотын баруун дүүргүүдэд ойн түймэр дэгдсэний улмаас онц байдал зарлаж, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ. Тус гал түймрийн улмаас ойр орчмын бүс нутгуудад салхины хурд 100 миль давж, Лос Анжелес дахь 30.000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр иргэд дунд Холливуын дараах алдартнууд ч мөн багтжээ.
Гал түймэр Малибу арал руу орох үед Пэрис Хилтоны тансаг зэрэглэлийн байшин бүрэн шатжээ. Тэрээр өөрийн байшинг шатаж буйг телевизийн шууд дамжуулалтаар харсан бөгөөд ихэд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Пэрис Хилтон уг байшингаа 8.4 сая ам.доллараар худалдан авсан байна.
Тус гал түймрийн улмаас жүжигчин Хэйди Монтаг, Спенсер Прэтт нарын гэр мөн шатжээ. Тэд өөрсдийн инстаграмаараа дамжуулан олон жилийн аз жаргалтай дурсамж шингэсэн байшингаа алдсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Лейтон Мистер, Адам Броди нарын 6.5 сая долларын үнэтэй байшин мөн тус түймрийн улмаас шатсан байна. Жүжигчин Анна Фэрисийн 4.9 сая ам.долларын үнэтэй байшин галд өртсөн бол Майлс Теллер болон түүний эхнэр Кели Теллер нарын 7.5 сая ам.долларын үнэтэй шинээр худалдаж авсан байшин мөн галын улмаас үгүй болжээ.
Галын улмаас ийнхүү эд хөрөнгөө алдсан алдартнуудын дунд Энтони Хопкинс, Евгений Леви, Билли Кристал, Жон Гүүдмэн, Ферги, Бен Аффлек, Том Хэнкс, Рита Вилсон, Сандра Ли, Мэнди Мор, Мариа Шрайвер, ханхүү Харри болон Меган Маркл зэрэг олон алдартнууд багтжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ногоон байгууламжтай байх бас л аюултай л юм бна
amerikiin neg ikh unetei suutsnuud bugd modon material