"Squid Game 2" кинонд трансжендер эмэгтэй Хён Жүгийн дүрийг бүтээсэн 39 настай жүжигчин Пак Сон Хүн тус киног элэглэсэн насанд хүрэгчдэдийн дүрслэл бүхий зургийг цахим сүлжээндээ нийтэлсэндээ уучлалт хүсжээ.
Кино цацагдсанаас хойш дөрөв хоногийн дараа буюу 12-р сарын 30-нд тэрээр "Squid Game" киногноос сэдэвчилсэн насанд хүрэгчдэд зориулсан япон киноны зургийг инстаграм хуудаснаа оруулсны дараа удалгүй устгасан байна.
Энэ тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа "Тэр өдөр юу болсныг товч тайлбарлахыг хүсч байна. Би ажлын хуваарийнхаа дагуу гадагш явахаар бэлдэж байхдаа инстаграм дээр ирсэн DM-ээс уг зургийг олж харсан. Уг зургийг хараад их цочирдсон учраас тус зураг асуудал үүсгэж болзошгүй гэж бодсон. Үүнийг хянах гэж оролдож байхдаа ямар нэг буруу зүйл дээр дарсан байх. Одоо хүртэл би энэхүү зураг яаж миний стори хэсэгт гарч ирснийг сайн ойлгоогүй л байна.
Алдаа гаргасандаа гүнээ харамсаж байна. Өөрийн багийнхан, хамтран ажиллагсдынхаа өмнөөс маш их харамсаж байна. Хэдийгээр энэ бүхэн миний санамсаргүй алдаа байсан ч би үүнийг өөрийнхөө буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн хэдэн өдөр би өөрийнхөө энэхүү үйлдлийг эргэцүүлэн бодож, өөрийгөө буруутган, харамсаж байна. Цаашид ийм явдал дахин гарахгүй байхад анхаарч ажиллах болно" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )