Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын багуудыг сонгон шалгаруулах журмыг баталжээ.
Журмын дагуу эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид тус тусдаа гурван хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох боломжтой бөгөөд багуудын бүрдүүлэх материалыг 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө зааврын дагуу бэлдэж холбооны байранд хүлээлгэж өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )