Агаарын бохирдол, татварын бодлогыг эсэргүүцэн, Засгийн газрыг бодлогод шүүмжлэлтэй хандаж буй иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ.
Өнөөдөр 11:00 цагаас эхлэн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн иргэд Сүхбаатарын талбайд цуглан, жагсаалд нэгдээд байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн болоод Засгийн газрын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандах зүйлсээ хуваалцаж байна.
Нөгөөтэйгүүр жагсаалыг зохион байгуулалттай, иргэдийг турхирсан далд зорилготой байх вий гэсэн хардлага, агуулга, хэлбэрийн хувьд зөрчилтэй зүйлс харагдаж байна гэсэн олон нийтийн шүүмжлэл, болгоомжлол байна.
Тухайлбал, хууль, шүүхийн үйл ажиллагааг хяналтдаа авсан хэмээгддэг буй хууль бус хөрөнгөжигсдийн бусармаг үйл ажиллагааны эсрэг Засгийн газрын тэмцлийг эсэргүүцэж байгаа бүлэглэлийн гар, хөл болох вий гэсэн сэрэмж олон нийтэд байна. Энэ өнцгийг иргэд олон нийтийн сүлжээнд илүүтэй илэрхийлж байгаа харагдана.
Түүнчлэн нийгмийн баялгийг цөөн хэдэн этгээдүүд эрх мэдэл, танил тал, мэдээллийн давуу талаа ашиглан өөрсдийн мэдэлд авч, хувьдаа ашиг олох зорилгоор хуулиар халхавчилсан луйвар хийснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн удирдлагын түвшинд хэлж, үүний эсрэг бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жагсаалыг өдүүлсэн байх магадлалтай гэж хардах иргэд үзэл бодлоо илэрхийлжээ.
Жагсаалын явцыг Сүхбаатарын талбайгаас дамжуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ENE JAGSAAL TCUGLAANII TCAANA...ELBEGTCAGAAN GEED UMHII AVILGACHID L BGAASHDEE...OGTCROH N TCAG HUGATCAANII L ASUUDAL SHUUDEE... BI BODOHDOO HUUI .SHUUH PROUROR GEED ERUUL B H ZASAGLAL CHINI AVILGALD IDEGDCHIHSEN BNASHUUDEE... YG YAJ ERUULJIHIIN... HUULI BGAA CH HEREGJIHGUI BNASHUUDEE.....
Танай сайт бас дэмжээд байгаа юм биш үү?