Цагдаагийн байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө 05 цагийн орчимд нэгнээ хутгалсан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улсын драмын эрдмийн театрын өрөөнд хүн хутгалуулчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу хяналт, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Э нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн Р-г хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )