М.Анхцэцэг: Бэлтгэлээ огцом зогсоохгүйгээр дүү нартаа тусална

З.Тэмлүүн | Zindaa.mn
8 цагийн өмнө

Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Энэ жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлэв. Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохилгдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна. Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм.
 


“Батсол” ХХК-ийн тамирчин Б.Энхжин УАШТ-ээс нийлбэр дүнгээр анхны медалиа хүртсэн бол улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт А.Баясгалан хоёр дахь хүрэл медалиа авлаа.

+81 кг-ын дүн
 

  • 1. М.Анхцэцэг (Алдар) 100+121 = 221 кг
  • 2. Б.Энхжин (Батсол ХХК) 99 + 120 = 119 кг
  • 3. А.Баясгалан (Самбуу сан) 80 + 100 = 180 кг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top