Дархан аварга Н.Батсуурь шинэ оны эхний барилдаанд түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
7 цагийн өмнө

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн 2025 оны эхний барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон Констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Э.Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 014-р анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Харин шөвгийн наймд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан заан М.Лхагвагэрэл, Улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.

"Монгол бөхийн өргөө"-нд болох дараагийн барилдаан нэгдүгээр сарын 17-ны өдөр 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.210) 6 цагийн өмнө

Үнэхээр дархан аварга л юм бол цолондоо эзэн болж хаяа ч болтугай ганц нэг барилдаанд түрүүлж баймаар л байх, аймаг, сумын цолтнуудаа дийлэхгүй бол яаж аварга гэж явах

0  |  0
Top