Галд өртөгсдөд "H&M", "Zara" зэрэг брэндийн хувцас хандивлахгүй байхыг уриалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
13 цагийн өмнө

 

АНУ-д дэгдээд буй түймэр олон мянган иргэнийг орон гэргүй болгоод буй билээ. Тус түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд бэлэн хувцас хандивлах аян өрнөж буй бөгөөд тус аяныг эхлүүлсэн Pickle хэмээх газар "H&M" болон "Zara" зэрэг брэндүүдийн хувцас хандивлахгүй байхыг уриалсан байна. 

Pickle нь хувцас түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд вебсайт дээрх тайлбар дээрээ fast fashion-ий эцэс төгсгөлгүй мөчлөгөөс ангижрах хүслээс үүдэн уг бизнесээ эхлүүлсэн тухайгаа бичсэн байдаг аж. 

Галд өртөгсдөд "H&M" болон "Zara" брэндийн хувцас хандивлахаар ирсэн нэгэн иргэн түүний хувцаснуудыг авахаас татгалзсан тухай хэвлэлд мэдээлсэн бөгөөд "Би тэднээс Nike-ийн хувцаснуудыг бас хандивт авахгүй юу? гэж асуухад тэд "магадгүй" гэж хариулсан" гэжээ. 

Тус компани өөрсдийн инстаграм хуудаснаа "Та зөвхөн өндөр чанартай эд зүйлс л хандивлах боломжтой. Бид "H&M", "Zara" болон "Edikted" зэрэг fast fashion төрлийн брэндүүдийн хувцасыг авахаа зогсоосон. Түймэрт өртсөн иргэдэд амьдралаа дахин босгоход нь чанартай эд зүйлсээр хандив өргөөсэй гэж хүсэж байна" хэмээн бичсэн байх аж. 

Уг хандивын ажлынхаа талаар тус дэлгүүрийн хэвлэлийн ажилтан "Бид төлөвлөснөөсөө дөрөв дахин их хандив цугуулсан. Тиймээс үүнийг ангилан ялгах нь хүндрэлтэй байгаа. Тиймээс бид хандивын хувцаснууддаа шаардлага тавихаар шийдсэн. Манайхыг зорин ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэж ярьжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.19) 2 цагийн өмнө

Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг биздээ.Гадаадынхан ёс мэдэх биш.Хүн тусламжийн гараа сунгаж байхад

0  |  0
Х(103.57.95.235) 2 цагийн өмнө

Бас баян хүмүүсийн хамаг юм нь шатаад юу ч үгүй хоцорсон мөртлөө хэрэглээ өндөр байнаа. Гуймхай мөртлөө голомхой гэж.

1  |  1
Top