Реалити шоуны од Ким Кардашъяан Лос Анжелест гарч буй түймэрт өртөгсдөд Skims брэндийнхээ дотуур хувцас болон бэлэн хувцас зэрэг хэрэгтэй зүйлсийг нь хандивлаж эхэлжээ.
Тэрээр мөн Baby2Baby хэмээх ашгийн бус байгууллагад живх, хувцас хэрэглэл болон бусад хэрэгцээт зүйлсийг нь хандивласан байна. Тэрээр дагагчдаа уг хандивт нэгдэхийг уриалан "Лос Анжелес түймрийн аюултай нүүр тулаад буй энэ үед бид хохирсон хүмүүстэй зүрх сэтгэлээрээ ойр байж, туслахыг эрмэлзэж байна. Бид бүхэн хүмүүст хамгийн ихээр хэрэгтэй байгаа итгэл найдвар, тайвшралыг бэлэглэж чадна" гэжээ.
Ким Кардашъяан Skims брэндийнхээ өвлийн хямдралыг энэ долоо хоногт зарласан. Гэсэн ч энэхүү үйлдэл нь шүүмжлэлд өртсөнөөр ийнхүү хандивын аян өрнүүлж эхэлсэн байна.
Түүний гэр бүлийнхэн Лос Анжелесийн Hidden Hills-д амьдардаг бөгөөд орон нутгийн цагаар пүрэв гарагт тус хэсгийн оршин суугчдын дийлэнхийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ. Үүний дүнд Ким, Кортни, Клое, Кендалл, Кайли болон Крис Женнер нар харшаасаа нэн даруй явсан ч уг шийдвэрийг тус өдрийнхөө орой цуцалжээ.
Тус гэр бүлийн гишүүн Клое пүрэв гарагт гал сөнөөгчдөд Carousel ресторанаас олон зуун хоол захиалан дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )