T.O.P: Би үлдсэн амьдралынхаа турш хийсэн зүйлдээ гэмшиж амьдрах болно

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Big Bang хамтлагийн гишүүн асан T.O.P 11 жилийн дараа хэвлэлд ярилцлага өгч, өнгөрсөн хугацаанд болсон зүйлсийн талаар болон ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ. 

Тэрээр алдаа гаргасандаа уучлалт хүсэн Big Bang хамтлагийн нэр хүндэд сэв суулгаж, SNS дээр болгоомжгүй үйлдэл гаргасныхаа төлөө шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн байна. 2016 онд тэрээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял сонссон. Үүний дараа буюу 2022 оны хоёрдугаар сард хамтлагаасаа гарч буйгаа албан ёсоор зарласан билээ. 

Өнгөрсөн хугацаанд түүнийг тойрсон хэл ам, маргаантай асуудлуудын талаар тэрээр "Хорин насандаа би хүртэж болох хэмжээнээс ч илүү хэмжээний хайр хүртэж, төсөөлшгүй алдар хүндтэй болсон ч амьдралдаа анх удаа уналт, сүйрлийг мэдэрсэн. Энэ нь намайг харанхуй цаг үе рүү түлхсэн. Би эвдэрсэн, маш их шархалсан. Өөрийгөө дахин сэргээх хүч чадал байхгүй байсан учраас зүгээр л бүх зүйлд бууж өгөхийг хүссэн. 

 

 

Намайг хамтлагтаа буцаад ирэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн олон шүтэн бишрэгч байсан. Үүнийг харах үнэхээр сэтгэл өвдмөөр байна. Тухайн үед би бодлогогүй шийдвэр гаргаж, түүндээ өнөөдрийг хүртэл харамсдаг... Энэ бүхэн мэдээжийн хэрэг, гэхдээ тухайн үед би үнэхээр харанхуй ангал дунд байсан. Гэхдээ би үлдсэн амьдралынхаа турш хийсэн зүйлдээ харамсах ёстой гэж бодож байна. 

Би хамтлагийнхаа нэр хүндэд сэв суулгасан учраас тэднийг дахин шархлуулахгүй гэсэндээ хамтлагаасаа гарахаар шийдсэн. Миний хийсэн алдаа бусад гишүүдэд хор хөнөөл учруулна гэж бодох төдийд байж, суух аргагүй болсон. Одоогоор би хамтлагийнхаа ямар ч гишүүнтэй холбоо бариагүй байгаа. 

 

 

Одоо хамтлагтаа буцаж орно гэдэг бол миний хувьд ичгэвтэр зүйл. Би хамтлагийнхаа нэр хүндийг сэвтээхгүй байна гэж аль хэдийнэ шийдсэн. Намайг хүлээж байгаа шүтэн бишрэгчдэдээ хийсэн бүх алдаагаа залруулах ёстой гэж бодож байна. Одоогоор тодорхой хэлэх боломжгүй ч цомог гаргах тухай бодож байгаа. Би сүүлийн 7 жилийн турш нийгмээс гадуур байж, студидээ амьдарч, хөгжмөөр л амьсгалж байсан. Тоо томшгүй олон дуу хийсэн тул намайг дэмждэг хүмүүст үүнийг хуваалцах ёстой гэж бодож байна. 

Мөн би үүнийг одоо хэлэх нь зохимжгүй ч би харамсаж, гэмшиж байх үедээ Big Bang-ийг орхисон гэдгээ зүй ёсоор нь хэлээгүйгээс болж ийм олон үл ойлголцол, зөрчил үүссэн гэж бодож байна. Энэ боломжийг ашиглаад өмнөх алдаа, үл ойлголцлоо дахин давтахгүй гэдгээ батлан харуулахыг хүсч байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top