T-ARA хамтлагийн А Рым хүүхдийн хүчирхийллийн хэргээр ЯЛ АВЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

 

T-ARA хамтлагийн экс гишүүн А Рым хүүхдийн хүчирхийллийн хэргээр хоригдож байсан билээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн түүнд холбогдох шүүх хурал болж, хүүхэд хүчирхийлсэн, нэр төрд халдсан хэргээр ял сонссон байна. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болжээ. Шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 8 сарын хорих ял, 40 цагийн хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх сургалтад суух ял оноосон байна. 

Мөн түүний ээжид хүүхэд хүчирхийллийн хэргээр дөрвөн сар хорих, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. А Рым экс нөхөр болон хүүхдүүдээ хэл амаар доромжлох зэргээр сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг байсан ба түүний экс нөхөр түүнийг шүүхэд өгснөөр уг хэрэг олон нийтэд ил болсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.180) 2025 оны 01 сарын 18

Манай Ундрам гишүүн бол шууд л улиран сонгогдсон билээ. Хууль ийм л байдаг ажээ.

3  |  1
Top