"Girls' Generation" хамтлагийнхныг хүүхэдтэй болоход хэтэрхий оройтсон гэж шүүмжилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

 

"Girls' Generation" хамтлагийнхныг одоо болтод гэрлээгүй, хүүхэдтэй болоход хэтэрхий оройтсон гэх яриа цахим орчинд гарч эхэлжээ. 

Хамтлагийн бүсгүйчүүд 40 нас хүрэх дөхөж байгаа ч бүгд гэр бүл зохиогоогүй, хүүхэд гаргаагүй байгаа билээ. Энэ тухай цахим хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд гарч эхэлсэн байна. 

Нэгэн интернэт хэрэглэгч "Тус хамтлагийнхан гэрлээгүйдээ харамсах болно. 1989 онд төрсөн тэд одоо 36 настай. Энэ нь хүүхэдтэй болоход хэтэрхий оройтсон гэсэн үг. Тэд одоо завгүй цагийн хуваарьтай байхаа больсон тул эцэг, эх байх тал дээр анхаарлаа хандуулж, амьдралынхаа хоёр дахь бүлгийг эхлүүлэх хэрэгтэй. Тэд маш их мөнгөтэй учраас санхүүгийн хувьд бэрхшээлтэй, энгийн нэгэнтэй гэрлэж хүүхэдтэй болсон ч гэсэн гэрлэсан хэрнээ хоёул орлоготой, хүүхэдгүй хосууд шиг амьдрах боломжтой" гэжээ. 

Түүний уг сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тархаж хуучинсаг сэтгэхүйг шүүмжилсэн олон интернэт хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эдгээр интернэт хэрэглэгчид гэрлэлт болон эцэг, эх байх нь хувь хүний сонголт болохыг онцлоод, уламжлалт байдалд нийцэх нийгмээс ирж буй дарамт 21-р зуунд хамааралгүй болсон хэмээн маргалдсан байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top