Чөлөөт бөх I Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Бөхийн чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

“Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байв. Харин энэ жил зорьсноо гүйцээж, УАШТ-д анх удаа түрүүллээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-ын финалд “Оргил” клубийн М.Мөнхгэрэлийг ширүүн өрсөлдөөний эцэст 4:2-оор буулгаж авсан юм.

М.Мөнхгэрэлийн хувьд өнгөрсөн жил Б.Мөнхнарыг ялан аваргалсан бол өнөө жил хожигдон мөнгө дээр бууж байна.

U-23 насны Азийн АШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байв.

Нөгөө хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн
 

1. Б.Мөнхнар (Алдар)
2. М.Мөнхгэрэл (Оргил)
3. Г.Оюундарь (БГД Аваргууд академи)
3. Ч.Номин (Тэх Мөнх)
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top