Бөхийн чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
“Токио-2020” олимпын оролцогч, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Ялангуяа сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн гэдгээрээ онцлог болж байна.
Тэрбээр шувтаргын барилдаанд “Аврагч” спорт хорооны Б.Энхтүвшинг 15:3 буюу оноогоор цэвэр ялсан юм.
Б.Энхтүвшингийн хувьд өмнө нь улсын аваргаас мөнгө, хүрэл медаль нэжгээдийг аваад байсан бол энэ жил гурав дахь медалиа өөрийн болголоо.
Хүрэл медалийг насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож буй 18 настай тамирчин Ү.Мөнхчимэг хүртсэн.
“Төв Арж” клубийн тамирчин тэрбээр өсвөрийн УАШТ-ээс 3 алт, залуучуудын УАШТ-ээс 1 мөнгө, U-15 насны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн өсөж яваа шилдэг залуу тамирчин юм.
Нөгөө хүрэл медалийг U-20, U-23 насны улсын аварга М.Рэнцэнханд хүртлээ. Тэрбээр өмнө нь насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг хүрэл медаль аваад байв.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн
1. Х.Болортуяа (Аврагч спорт хороо)
2. Б.Энхтүвшин (Аврагч спорт хороо)
3. Ү.Мөнхчимэг (Төв Арж)
3. М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
Сэтгэгдэл ( 0 )