Чөлөөт бөх I Э.Дэлгэрмаа УАШТ-д гурав дахиа түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Бөхийн чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хүч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа түрүүллээ. Түүний хувьд Монгол улсын аваргаар гурав дахиа тодорсон нь энэ.

Харин “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин, U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ганцэцэг Насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахиа үзүүрлэв.

Налайх дүүргийн тамирчин, U23 насны УАШТ-ий алт, мөнгөн медальт А.Даваажаргал Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа гардлаа.

68 кг-ын дүн:
 

1. Э.Дэлгэрмаа (Хүч)

2. Б.Ганцэцэг (Дархан Хасу Fohow)

3. А.Даваажаргал (Налайх)
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top