Чөлөөт бөх | Н.Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, U20 болон U23 насны Азийн аварга Н.Батбилгүүн түрүүлж, Насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов. Тэрбээр эл жинд хоёр жил дараалан финалдаж, өнөө жил анхны түрүүгээ хүртсэн нь энэ юм.

Харин Баянхонгор аймгийн бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Бямбадорж өнгөрсөн оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байсан бол өнөө жил жин өгсөж барилдаад үзүүрлэлээ.

“Сүлд” спорт хорооны бөх Б.Бямбадорж, БГД Аваргууд академийн тамирчин Г.Даянбилэг нар УАШТ-ээс зургаа дахь медалиа гардсан юм. Б.Бямбадоржийн хувьд УАШТ-ий хошой түрүүтэй бөх бол Г.Даянбилэг нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.

86 кг-ын дүн:


1. Н.Батбилгүүн (Алдар)
2. Э.Бямбадорж (Баянхонгор)
3. Б.Бямбадорж (Сүлд)
3. Г.Даянбилэг (БГД Аваргууд академи)


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top