Чөлөөт бөх | Эмэгтэйчүүдийн 59 кг-д ШИНЭ АВАРГА мэндэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм.

Т.Алтжин финалд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 4:1-ээр хожсон.

Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан. 

Өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын 3 алтан медальт тэрбээр сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байна.

Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авлаа. Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл, U-23 насны улсын аваргын алтан медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа хүртсэн юм.

Эмэгтэй 59 кг-ын дүн

 

1.Т.Алтжин (Хилчин)
2.Э.Гантуяа (Хилчин)
3.М.Номин-Эрдэнэ (Хилчин)
3.Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(206.248.200.242) 2025 оны 01 сарын 23

Дүвчин багшийн шавь Хулан тяасан бэ, маш ихээдүйтэй тамирчин даа.

0  |  0
Top