Кэнье Уэст экс эхнэр болох Ким Кардашъяаны SKIMS брэндтэй ижил төрлийн хувцас үйлдвэрлэдэг Yzy хэмээх брэндээ үүсгэн байгуулжээ.
Энэ тухайгаа орон нутгийн цагаар мягмар гарагт өөрийн инстаграм сторигоор дамжуулан мэдээлсэн тэрээр моделоороо одоогийн эхнэр Бианка Сенсориг сонгожээ. Тэрээр Ким Кардашъяаны SKIMS брэндийг үүсгэн байгуулах явцад голлох нөлөө үзүүлсэн. Түүний загварын мэдрэмж тус брэндийг гол өнгө төрхийг тодорхойлсон бөгөөд энэ удаад ч мөн Канье Уэст SKIMS брэндийг санагдуулам загварууд гаргаж эхэлсэн байна.
Тухайн үед Ким Кардашъяаны SKIMS брэнд 2 сая гаруй ам.долларын ашиг орлого олж байсан бол өдгөө 4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх том компани болж өргөжжээ.
Канье Уэстийн хувьд болзож байгаа бүсгүйчүүдээ өөрийн хүслээх хувцасладаг гэдгээрээ алдартай нэгэн. Тиймдээ ч эхнэр Бианка Сенсоригоо яг л Ким Кардашъяан шиг хувцаслах болсон нь тэднийг харьцуулахад хүргэдэг аж.
Ийнхүү экс эхнэртэйгээ өрсөлдөх тулаанд одоогийн эхнэрээ ашиглах болсон Канье Уэст Ким Кардашъяаны SKIMS брэндийн 5 хувийг эзэмшдэг. Тиймээс ижил хоёр брэндээс ашиг хүртэх болсон Канье Уэст загварын зах зээлд ийнхүү эргэн ирээд байна.
Сэтгэгдэл ( 0 )