Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүно Хоошёорюү С.БЯМБАСҮРЭН

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

Японы нийслэл Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж, өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн билээ.

Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озэки Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардсан. 

С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сүмод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг хүртсэн монгол сүмоч озэки Хошёорюү С.Бямбасүрэн болсон юм. 

Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэх ба хэрэв зөвлөлөөс дэмжвэл Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болох бөгөөд Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болох учиртай.

Тэгвэл Мэргэжлийн сүмо бөхийн дэргэдэх Ёкозүногийн зөвлөл өчигдөр (2025.01.27) хуралдаж, Хоошёорюүд ёкозүно цол олгохыг дэмжжээ. Тиймээс  74 дэх ёкозүна Хоошёорюүгийн цол энэ сарын 29-нд болох Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор баталгаажих нь тодорхой боллоо.

Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюүгийн ахын хүүхэд. Нэгэн гэр бүл буюу ойрын хамаатнаас хоёр ёкозүна төрж байгаа нь сүмогийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болох аж. Ваканохана болон түүний ач дүү болох Ваканохана, Таканохана нарын гэр бүл 3 ёкозүна төрсөн амжилтаар энэ рекордыг тэргүүлдэг. 
 
Мэргэжлийн сүмо бөхийн Дээд зиндаад түрүүлсэн монгол бөхчүүд
 
  • Хакүхо М.Даваажаргал (45)
  • Асашёорюү Д.Дагвадорж (25)
  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)
  • Харүмафүжи Д.Бямбадорж (9)
  • Какирюү М.Ананд (6)
  • Тамаваши Б.Мөнх-Оргил (2)
  • Киришима Б.Лхагвасүрэн (2)
  • Хоошёорюү С.Бямбасүрэн (2)
  • Кекүтэнхо Н.Цэвэгням (1)
  • Ичиножёо А.Ичинноров (1)

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цол хүртсэн монгол бөхчүүд
 
  1. 2003 он: 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж
  2. 2007 он: 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал
  3. 2012 он: 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж
  4. 2014 он: 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд
  5. 2021 он: 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.115) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0

Тсмиө(202.9.41.72) 2025 оны 03 сарын 13

Дахиад хөөгднөө.

1  |  1
Ц(66.181.190.82) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе

3  |  0
Top