Өмнөд Солонгосын MBC телевизийн цаг агаарын нэвтрүүлгийн хөтлөгч У Ёон На амиа егүүтгэн нас барсан гэх мэдээллийг тус улсын Maeil Shinmun хэмээх сайт мэдээлжээ.
Тэрээр өнгөрөгч есдүгээр сард нас барсан бөгөөд нас барсан шалтгаан нь үнэн хэрэгтээ амиа хорлосон явдал байсан болохыг тус сайт олон нийтэд ийнхүү дэлгэсэн байна. Мөн түүнчлэн талийгаач бүсгүй ажлын байран дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан болохыг олон нийтэд ил болгожээ.
Maeil Shinmun-д мэдээлснээр У Ёон На нь 2024 оны 9-р сарын 15-нд нас барсан бөгөөд тухайн үедээ ар гэрийнхэн нь үхлийн шалтгааныг олон нийтэд задруулахгүй байхаар шийдсэн ч түүнийг амиа хорлосон болох нь батлагдсан.
Талийгаач ажлын газрынхаа хоёр хүнд дээрэлхүүлдэг байсан нь түүний гар утсан дээрх гэрээслэл дээр бичигдсэн байсан. Энэхүү тэмдэглэлд 2021 оны 5-р сард MBC-д чөлөөт уран бүтээлчээр ажилд орсны дараахан буюу 2022 оны 3-р сараас эхлэн түүнийг дарамталж эхэлсэн тухай бичигдсэн байсан аж.
Тухайлбал талийгаач бүсгүйг алдаа гаргасан хэмээн буруутган, мөн алдаатай мэдээллийг зассан хэмээн дайсагнаж, дээд үеийнхээ үл хүндэтгэсэн хэмээн дарамталж эхэлжээ. Мөн түүнийг ажлын цаг нь дууссан ч ажил дээрээ байхыг шаардан, tvN-ийн You Quiz On The Block шоунд оролцохоор болоход нь шоолох зэргээр дарамт үзүүлдэг байсан аж. Энэ тухай олон дуут мессеж болон мессеж түүний утсанд хадгалагдан үлджээ.
Тэрээр өөрийгөө дээрэлхүүлдэг байсан тухай дурдахаас гадна өөрөөс нь гадна дөрвөн хүн дээрэлхэлтэд өртдөг тухай бичиж үлдээжээ.
Түүний оршуулах ёслолд MBC телевизийн одоогийн цаг агаарын хөтлөгч болох таван хүнээс хоёр нь ирээгүй байна. Maeil Shinmun бусдыг дээрэлхдэг байсан гэх хоёр хүнээс тодруулга авахын хүсэхэд нэг нь хариу өгөхөөс татгалзсан бол нэг нь "Бид бүхэн одоо хэцүү үеийг даван туулж байна. Тиймээс хүнийг ийн чичлэх нь зохистой зүйл эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Сонсохыг хүссэн зүйлээ MBC телевизээс сонсох хэрэгтэй" гэжээ.
Харин MBC-ийн зүгээс "Бид нөхцөл байдалд бүрэн шалгалт хийгээгүй байна. Бид буруутай зүйлсээ засч, ямар ч шүүмжлэл хүлээж авахад бэлэн байна" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Тэглээ гээд амиа хорлож байдаг.ер нь их сэтгэлийн хат гүй хүмүүс юмаа
Нисэхийн нэг байгууллагын дарга тэр хавьдаа өөр газрын даргаар очихдоо 4.5 н явалддаг авгай нараа дагуулж ирж байсан.тэр хэд биднийг мөн ч их дарамталж өвдгөндөө очиж хорлодог байсан шүү.гэхдээ тэр авгай нарын хэн нь ч олигтой амьдраагүй дээ.яг өвгөн шигээ хөөрхий эхнэрээ доод тушаалын хүмүүсийнхээ дэргэд мөн ч их дээрэлхдэг байсаан
Монголд ч ийм дээрэлхэлт тв нүүдэд мэр сэр байдаг.Ерөөсөө ганц тв ч биш бүх байгууллагуудад хавтгайрсан гэх юм байналээ.Би өөрөө ч ийм ёс зүйгүй захиралын дор гүтгүүлж элдэвлүүлсээр гарсаншд.Өөрсдийгөө мундаг гээд бодчихсон сэтгүүлч нар түрүүчээсээ их хурал руу ичихгүй тэмүүлж байгаа.Энэ их шүүмжлэгч хэл амтайчууд ерөөсөө бүгд ажлаа ч сайн хийж чаддаггүй ажлын байрандаа ч бусдыг дээрэлхсэн амьтас байсан байдаг юм.Одоо бүхнийг шүүмжлэгч нар ихэнх нь ийм амьтас шдээ.Чадах юмгүй чаддаг нь бусдад лаг харагдах бусдаас мундаг болж харагдах сэдэв барьж аван лайвдаж яваа шүү.Монголчуудаа.