Сун Хе Гю, Сун Жүн Ги нарын тоглосон киноны орлогыг харьцуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

 

Өмнөд Солонгосын жүжигчид болон Сун Хе Гю болон түүний экс нөхөр Сун Жүн Ги нарын тоглосон киноны ашиг орлогыг харьцуулсан нийтлэл олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. 

Жүжигчин Сун Хе Гюгийн тоглосон "Dark Nuns" киноны ашиг орлогын тухай дурдсан тус нийтлэлд жүжигчин бүсгүйн экс нөхөр болох Сун Жүн Гигийн тоглосон "Bogotá: City of the Lost" киног харьцуулсан байна. Тус нийтлэл "Сун Хе Гю Сун Жүн Гиг яллаа... "Dark Nuns" нээлтийн өдрийн борлуулалтаараа тэргүүлж, Сун Жүн Ги уналтад орлоо" хэмээх утга бүхий гарчигтай байжээ. 

Интернэт хэрэглэгчид зургаан жилийн өмнө хоёр тийш болж, тус тусын амьдралыг хөөх болсон хүмүүсийг одоог хүртэл ийн харьцуулж, талцуулах хэрэг байхгүй хэмээн ундууцаж буйгаа илэрхийлсэн байна. Ийнхүү шүүмжлэл хүртсэний дараа гарчиг дээрээс Сун Жүн Гигийн нэрийг хасаж, зөвхөн "Dark Nuns" киноны амжилт болон үзэгчдийн сэтгэгдлийг онцолсон байна. 

"Dark Nuns" кино нээлтээ хийсэн өдрөө 160.000 гаруй хүн үзэж бокс оффисын жагсаалтад тэргүүлсэн бол "Bogotá: City of the Lost" кино өнгөрсөн сард нээлтээ хийснээс хойш нийт 400.000 орчим тасалбар борлуулжээ. "Dark Nuns" киноны борлуулалт Сар шинийн амралтын өдрүүдэд улам бүр нэмэгдэх төлөвтэй байгааг кино сонирхогчид дурдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.232) 2025 оны 03 сарын 13

kkkkkkk минь дээ, Netflix ийн глобал чартад байнга тэргүүлдэг шүү Со кинонууд

1  |  0
kkkkkkk(103.168.34.202) 2025 оны 03 сарын 13

Solongos kino uzdeg hun delhiid bhgui.so malnuud uursduu uzdeg bh doo kkkk

2  |  2
Close menu